Мүүний мөн чанар
2012 оны 5 сарын 14
Үндэстний Тойм сэтгүүл 81 дэх дугаараа “Мүүнтэй нөхцсөн Монгол” сэдвээр
бэлдсэн нь Монголын нийгэмд шуугиан тарилаа. Мүүний шашин хийгээд
Монголын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын холбоо сүлбээг хамгийн их
баримт нотолгоо, гэрэл зураг, үйл явдалтайгаар олон талаас нь бид
харуулж чадсан. Энэ тухай Facebook, Twitter зэргээр интернет хэлэлцүүлэг
өрнөж, цахим хуудсууд, сонин, телевизүүд гол сенсаациа болгож байна.
“Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэдэг асар том
хүрээг хамарсан энэхүү ажлын зорилго, мөн чанар нь чухам юу вэ гэдэг
талаар бид бодож эхэллээ. Асуудлыг бодит баримттайгаар хөндөж тавьсанд
уншигчид маань баяр хүргэн утасдсаар байгааг дашрамд дуулгая. Энэ удаад
мүүнистүүдийн Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн тухай нийтлэхээр
шийдлээ.
Дэлгэрэнгүй үзэх >
Дээдсийн дэгжирхэл
2012 оны 5 сарын 9
Амьдрал ахуйд нь хэрэгтэй элдэв багаж зэвсэг олныг бодож олоод байх
онцын шаардлагагүй, дээр нь нүүдлийн амьдралд мөнөөх оюуны бүтээл нь
ачаа дараа болохоос цаашгүй тул үе үеийн нүүдэлчид хамаг ур ухаанаа
хувцас хунартаа шингээж иржээ.
Дэлгэрэнгүй үзэх >
Дунд сургуулиудын чансаа
2012 оны 4 сарын 30
Бүгдийн мэддэг юм заримдаа хэтэрхий нууцлаг байх нь бий. Дунд сургуульд
суралцаж дүүргээгүй, хүүхэд шуухад нь явдаггүй хүн, айл өрх гэж бидний
дунд огт үгүй ч газар сайгүй байх “хүүхэд шуугисан их өргөө”-нүүдийн
дотор ямархан амьдрал өрнөж байгааг үл анзаарна. Саяхан л манцуйдаа
үнэгчилж байсан балчрууд маань “сургуульд орохоороо мундаг хүн болох”
тухай ярьж эхлэхэд л ямар сургуульд оруулахаа гэнэтхэн санаж, эрэл сурал
болдог. Ийм үед эцэг эхчүүдэд “зүг чиг” болчихмоор мэдээ, мэдээлэл тэр
бүр олдохгүй. Яг ийм асуудалтай яваа хүмүүст бага ч атугай баримжаа
болог хэмээн Үндэстний тойм сэтгүүл дунд сургуулиудыг төгсөгчдийнх нь
сурлагын амжилтаар эрэмбэлж, шилдэг 10-ыг нэрлэж байна.
Дэлгэрэнгүй үзэх >
С.Зориг: Улс төрийн хожоо
2012 оны 4 сарын 20
Хэргийн газарт бараг цагдаа нараас ч түрүүлж ирсэн Эрүүл мэндийн сайдын
үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаяр “Зоригийг Хувьсгалт намынхан алчихлаа” гэж
хашхичиж байсан тухай Цагдаагийн даргын мэдэгдэл, Сүхбаатарын талбайд 10
дугаар сарын 5-нд болсон цуглаан дээр Б.Билэгт бас яг ийм агуулгатай үг
хэлснээс өөрөөр Н.Энхбаярыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулах
хэлхээ олдохгүй.
Дэлгэрэнгүй үзэх >
Би ямар тагтаа юм уу?
2012 оны 4 сарын 17
Олон улсын болон Монголын ахмадын баяр аравдугаар сарын 1-нд болно. Эл
өдөр байгууллага бүр салбарын ахмадуудаа хүлээн авч нэг хооллоод, гарын
бэлэг өгөөд явуулах нь дамжиггүй. Ирэх жил цагаан сараар нэг урина,
ингэсгээд харилцаа дуусдаг даа.
Дэлгэрэнгүй үзэх >
Дуурсагдах алдар
2012 оны 4 сарын 10
Хүний амьдралд зүсэн зүйлийн явдал тохиолддог. Сайн сайхан, саар муухай
гээд. Шагнал урамшил, цол хэргэмийг бид хэтэрхий өндөр үнэлж, хэзээд
мартагдахгүй зүйл гэж андуу боддог. Үнэндээ хүмүүс ганцхан үг, нэг л
үйлдлээрээ дурсагдан үлдэх нь олон. Жишээ нь О.Дашбалбар найрагчийн
“Амьддаа бие биенээ хайрла” ГЭСЭН мөр шүлэг мөнхөд дуурсагдсаар байх
болов уу.
Дэлгэрэнгүй үзэх >
Стивен Спилбэрг Чингисийн тухай киног найруулна
2012 оны 3 сарын 28
БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны уран бүтээлчид Чингис хааны
тухай шинэ кино төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Хятадууд болон өвөрлөгчид
Чингис хааны тухай хэд хэдэн кино хийсэн ч энэ удаагийн төсөл нь зардал,
нэр хүнд, олон улсад танигдах байдлаараа толгой цохих гэнэ. Учир нь
“Шиндлэрийн бүртгэл”, “Цэрэг Райныг аварсан нь” зэрэг олон шилдэг киног
найруулсан цуут найруулагч Стивен Спилбэргийг урьж ажиллуулахаар болжээ.
Дэлгэрэнгүй үзэх >