Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сайн явахыг чинь харна аа! (Баримтат нэвтрүүлэг)
2013 оны 5 сарын 27 [Уншсан тоо: 110222]
Сайн явахыг чинь харна аа!

Хэзээнээс бид “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол”, “Адгийн зарга арав хоногтой” гэж ярьдаг болсныг хэн ч мэдэхгүй. Гэмт хэргийн хэргийн илрүүлэлт, нотолгоог цуглуулахад дээрх “цэцэн” үгс саад болдгийг хуулийнхан харин сайн мэднэ. Хэргийг нотлоход манай хуулийнхны барьдаг гол арга нь байцаалт. Сэжигтэн, яллагдагчийн гэм бурууг тогтоож, нотлохдоо гол эх сурвалжаа хохирогч, гэрчийн мэдүүлгээс олж авдаг гэсэн үг л дээ. Гэтэл гол субьектууд маань үнэн мөнийг нотлохоос зайлсхийх нь элбэгшсэн нь юуны учир вэ?! 

TOIM CREATIVE студиэс бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл гэрэл зураг дээр дарна уу.

 http://www.youtube.com/watch?v=yX9-VI0PhbQ


Амьдралын хулгай

Социалист системийн үед МАХН-ын ТХ-ноос ялыг чангаруулах замаар гэмт хэргийг бүрэн устгах тухай зорилт дэвшүүлж байсан баримт ч бий. Энэ үзэл санааны нөлөөгөөр хүмүүсийн ухамсарт “шоронд хийх” гээч ойлголт гэмт үйлдэл болгонд оноодог цорын ганц шийтгэл мэтээр ойлгогдоод гүн бат хадагдчихсан гэхэд хилс болохгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хуулин дахь ялын оноолт ч яг хэвээрээ яваа. Тийм ч учраас сүүлийн үед хуульчид, улстөрчдийн дунд “моод” болоод байгаа “Монгол улс шоронжсон улс боллоо” гэх хэн хүн хэртхиймээр хэллэг чухамдаа 2002 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль руу чиглэсэн юм.

TOIM CREATIVE студиэс бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл гэрэл зураг дээр дарна уу.

 http://www.youtube.com/watch?v=xN21Y-kbF5Y




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив