Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
С.Зориг: Улс төрийн хожоо
2012 оны 4 сарын 20 [Уншсан тоо: 75054]
С.Зориг агсны 50 насны ойд зориулан
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл одоо хэр нь
илрээгүй байгаа түүнийг хөнөөсөн аймшигт
хэргийг эргэн сануулах зорилгоор гаргасан
тусгай дугаараа уншигчдад үнэгүй хүргэлээ.

УЛС ТӨРИЙН ХОЖОО


Хэргийн газарт бараг цагдаа нараас ч түрүүлж ирсэн Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаяр “Зоригийг Хувьсгалт намынхан алчихлаа” гэж хашхичиж байсан тухай Цагдаагийн даргын мэдэгдэл, Сүхбаатарын талбайд 10 дугаар сарын 5-нд болсон цуглаан дээр Б.Билэгт бас яг ийм агуулгатай үг хэлснээс өөрөөр Н.Энхбаярыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулах хэлхээ олдохгүй.

Гэхдээ түүний удирдсан МАХН-ын 2000 оны сонгуулийн кампанит ажил агуулгаа бүхэлд нь үүнд зориулсныг онцлохоос аргагүй. Ардчилсан хүчнийхнийг удирдагчаа хөнөөсөн гэх сурталчилгаа, ердөө санал хураалтын дүн гарсны маргааш зарлах мөрдлөгийн үр дүнгийн тухай амлалт эдний намд 72 суудал оноосон. Ялалт нь түүнд хариуцлага ногдуулсныг өөрийнхөө дургүй хүмүүсийг намнах зэвсэг болгож ашиглахаар шийдсэн нь М.Энхсайханыг онилсон операциас тодорхой харагддаг. Харин ажиллагааны нэг золиос болох Ч.Энхайван “Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж Ардчилсан намын нэр хүнд унаж ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхvй ялалт байгуулснаар “С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн Авдрантын чангаас бичиж түүнийг илчилсэн. “Ил товчоо” сонинд энэ талаар “Энхбаяр, Нямдорж нар шүүх, прокурорын байгууллагуудыг элдвээр дарамталж, хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа нь тодорхой байна” гэж бичиж байлаа. “С.Зоригийн хэрэг”-ийг илрүүлэх сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж тэр үнэхээр хичээсэн. Гэхдээ буруугаар, худал хуумгайгаар. Харамсалтай нь үнэн мөн өөр байсан бололтой. Дараагийн сонгууль дөхөх тусам сонгогчид өмнөх амыг нь асууж эхэлсэн. Хэнийг ч хамаагүй, ямар ч үнэ цэнэ, арга ажиллагаагаар хамаагүй хэрэг хүлээлгэх даавгавартайгаар тагнуулч Б.Хурцыг Франц руу илгээсэн байж болзошгүй үйл явдлын өрнөл хожим тодорхой болсон. Нэхэл нь гүйцээгүй сонгогчид 2004 онд МАН- ыг АН-тай нь тэнцүүлж орхисон. Ерөнхийлөгч болсноор тэр хуучин нөхдөөсөө холдсон. Тэдний нь дотор буруу зөрүүгээ хамжилцаж явсан хүмүүс ч байгаа нь лав. Өөрийнх нь тухай ихийг мэдэх хүмүүсээс жийрхэн, тэр ганцаардаж эхэлсэн байх.

Зууны мэдээ. 2003.03.01 №50 “Эгийн голын УЦС-ын төслийг сэргээх тухай ярилцжээ”, Өдрийн сонин 2004.06.24 №157 ““Цагаан шонхор”-н Ч.Энхтайван Ерєнхий сайд Н.Энхбаярын ноцтой баримтуудыг дэлгэлээ”, Өдрийн сонин 2005.12.02 №290 “Н.Энхбаярт хандан “Цадиг



ДАМИРАНГИЙН ЭНХБАТ



Түүнийг С.Зоригийг хороосон хэрэгт
холбогдуулахын тулд хулгайлж 2003 оны
тавдугаар сарын 15-нд Франц, Бельги, Германы
нутгаар дамжуулан Монголд авчирчээ.


Mонголын хилээр орсон гэх тэмдэглэгээ хийлгүй авчирч, хотын гадна орших нууц байранд хорьжээ. 2003 оны наймдугаар сарын 15-нд хийсэн видео бичлэгт тэрээр “Тагнуулынхан зөвхөн С.Зориг агсаныг алсан гэдгийг хүлээ.

“Цагаан шонхор”- ын Ч.Энхтайваны захиалгаар алсан, цаана нь “Эх орон- Ардчилал” эвслийн дарга М.Энхсайхан байсан биз дээ” гэсэн ганцхан зүйлийг тулгасан тухай ярьсан байдаг. Ингэж ял тулган эрүүдсэн хэдий ч тэр хэрэг хүлээгээгүй. Тавдугаар сарын 24-нд түүнийг “ТЕГ-ын мэдээлэгч” гэж бүртгэн 25-нд хилээр орж ирсэн мэтээр цагдаагийн газарт бүртгүүлжээ. Энэ хүртэл түүнийг олон цагаар сандал дээр суулгах, бууны бөгсөөр элгэн тус газар нь цохих, цаазлах гэж буй дүр эсгэн айлгах зэргээр тарчлаасан гэдэг. 2004 оны сонгуулийн өмнө эрх баригчид С.Зоригийн аллагад сөрөг хүчнийхнийг буруутгах зорилгоор Д.Энхбат-Ч.Энхтайван-М.Энхсайхан гэсэн гаргалгаа бодож олжээ гэж тухайн үед хэвлэл мэдээллүүд бичиж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “2004 онд одоогийн МАН-ын дарга байсан хүн тухайн үеийн “Эх орон-Ардчилал” эвслийн дарга М.Энхсайханыг С.Зоригийн аллагад буруутгахын тулд Францаас хүн баривчлан ирж, гэмт хэрэгтэн гэж тулгаад, нотлогдохгүй болохоор нь өөр зүйл ангиар шоронд оруулсан. Хэрвээ тухайн үед Д.Энхбат энэ хэргийг М.Энхсайхан захиалсан гээд хэлсэн бол маргааш нь тэр хүн үхээд нөгөөдөр нь М.Энхсайханыг шоронд аваачаад хийх байсан” гэж ярьжээ. Д.Энхбат 1977-2004 онд “танхайрсан”, “давтан бүлэглэж хулгай хийсэн”, “хутга мэс ашиглан, бусдын биед санаатай гэмтэл давтан учруулсан”, “улс нийтийн эд хөрөнгийг хулгайлж, ашиглан шамшигдуулсан”, “хууль бусаар хил зөрчсөн”, “тээврийн хэрэгсэл авч зугтаасан” зэрэг олон хэрэгт орооцолдон ял эдэлж байсан. Тэр шоронгоос гараад 5 хоногийн дараа буюу 2006 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нас баржээ. Д.Энхбатын нэр С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганы мэдүүлэгт дурдагдсан Батаатай таарч байлаа.

Зууны мэдээ 2006.6.10, Хувийн мөрдөгч 2003 №13, Өнөөдөр 2003.11.12, Сэрүүлэг 2004 №4, Улс төрийн сонин 2011.9.68, freezone.mn, shudarga.mn


"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн “98.10.02 Зориг алагдав” тусгай дугаарыг ЭНД дарж үзнэ үү.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив